Uncategorized

Анагаахын оюутан байхдаа анх удаа эмнэлэгийн MopгT орж үзэхээр тохиролцоод орцгоов. Тэгсэн чин

Тэр үед би оюутан байлаа 2001 онд. Анагаахын ухааны их сургуульд сурдаг найзтайгаа ярьж тохиролцоод бид хэдэн 4 нөхөр нэгдүгээр эмнэлгийн орж үзэхээр тохиров.

Би ч угаасаа сонирхолдоо хөтлөгдсөн. Өдрийн цайны цагийн үед бид хэдийг явж очиход нөгөө найз маань бидэнд оюутны халат болон энгэрийн тэмдэг маягийн зүйлийг тус бүр өмсгөж зүүлгээд дагуулан орвоо.

Учир нь би яасан юмбэ? гэхчлэн томроод байлаа л даа. Би хамгийн урд баатарлагаар, бас өөртөө итгэлтэйгээр зогсоно…Ингээд хөтөч (дагуулж орсон найз) маань “За та хэд бэлэн үү?” гэхэд мэдээж баатарлаг нь л дугарлаа.

Хаалга онгойлгоход өрөөн дотор тусгай тавцан дээр тавьсан бурхан болоочид хаалганы булангаар нүднээ тусаж эхлэхэд ард зогсож байсан ганц охин маань миний нурууны араас бариад авлаа. Мэдээж тэр сандарсан байсан байх,

Араас нөгөө хэд маань алхаж байгаа бололтой гутлын алхах сулхан чимээ сонсдсон тул миний зориг орж арын хэдээ хамгаалах маягтай царайтай ч дотроо бол “за да, чи ч дэмий л юм хийлээ дээ” гэж орилно…

Өрөөнд битүү арц уугуулсан байсан боловч нэг л эвгүй үнэр арцны үнэрийг дарж хамар уруу цоргино. Нөгөө хоёр хүний нэг нь: За оюутнууд уу? Хурдхан үзээд гараарай! Битгий элдэв юм аваарай гэж байна.

Тусгай тавцангууд дээр хэд хэдэн хийсэн байлаа. Зарим хүнийх нь ногоорсон, хөөгөөд ус гүйсэн байдалтай. Бас тэдний царай төрх нь эвгүй. Бас зарим нь их амгалан тайван. Хэдий би өөрийгөө их сайн барьж хичээж байсан хэдий ч хамаг биений үс босоод, бас дээр нь хөл маань чичгэнэж байв.

Бусад маань ч бас адилхан байсан биз. “Энийг хардаа! Би “Хүүе чи бээлий өмсөөчээ” гэж шивнэсэн боловч тоосон шинжгүй дээ. Найзууд маань яг тийм. Тэднийг хараад миний инээд хүрсэн боловч ийм үед юун инээх, ганцхан секундын инээд байдаг юм байна лээ.

Харин эмч нарын хувьд тэд хүмүүсийг аврахын төлөө ямар замаар явдаг болохыг бас ойлгосон тул эмч нарыг хүндэтгэх нь зөв санагддаг шүү.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Өөрсдөө мэдээгээ бэлд!