Мэдээ

Бид хөдөө лүү нүүлээ. Бид 23, 24 настай залуу гэр бүл. 20-иодхон хоногийн өмнө анхныхаа хүүхдийг

ЭЕРЭГ: Бид хөдөө лүү нүүлээ. Бид 23, 24 настай залуу гэр бүл. 20-иодхон хоногийн өмнө анхныхаа хүүхдийг өлгийдөн авсан билээ.

Эхнэр бид 2 тогтсон ажилтай, ажлын карьерын хувьд багагүй амжилттай цаашид өсөн, дэвжих бүрэн боломжтой байсан хэдий ч өөрсдийн үзэл бодол, хүсэл сонирхлыг даган энэхүү шийдвэрийг гаргалаа.

Нэг талдаа: Манай улсад үүсээд байгаа нөхцөл байдал, нийслэл хотын түгжрэл, стресс, дуу шуугиан, эрүүл бус, хүүхдэд ээлгүй орчин зэргээс шалтгаалж.

Нөгөө талдаа: Залуучууд бидний, шинийг санаачилж, хийж бүтээж, улс орныхоо, болж бүтэхгүй байгаа зүйлсийг өөрчлөх, хөгжүүлэх цаг нь иржээ.

Түм түжигнэж, бум бужигнасан, багтаж шингэхээ байсан Улаанбаатар хотоос илүү, хөдөө орон нутагт залуучууд бидний хэрэгцээ, орон зай, хийж бүтээх зүйл олон байна.

Мөн энд байгаа өв, соёл, нүд баясгаж, сэтгэл сэргээх үзэсгэлэнт газар, нутаг, эрүүл, зөв, аз жаргалтай амьдрах өргөн уудам боломж, зэргийг бодолцон, ярилцсаны эцэст

Уриалга: Залуучууд та бүхэн багтаж шингэхээ байсан газарт, хөл, толгой нь мэдэгдэхгүй амьдархын оронд “Төрөлх нутагтаа, сумандаа хийж бүтээж, буцалж амьдрахыг уриалж байна”.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Өөрсдөө мэдээгээ бэлд!