Uncategorized

Билгээгүй “Монгол коммент” үнэхээр сонин байсан. Одоо бүр Пүүжээ ч үгүй боллоо. Наад нэвтрүүлгийг чинь хүн үзэх юм уу?

Өчигдөр инээгээд гарсан хүн дахиж хэзээ ч ирэхгүйгээр гэрт зургаа, сэтгэлд дурсамжаа үлдээгээд үүрд яваад өгчихдөг хорвоод шүү дээ.

Монголчууд минь бие биедээ баярлалаа, гэдэг үгийг хэлмээр байгаа үедээ л хэлчихэж байгаарай гэж сэтгэл гогдтол хэлчихээд ахиж телевизээр харагдаагүй ТВ9-ийн хөтлөгч Батбилэгийг маш олон үзэгчид одоо Пүүжээ ч үгүй болсон Монгол комментыг үзэх хэрэг байна уу?

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Карантин 21 шоу, Мэдээллийн урсгал ярилцлагын нэвтрүүлгээр өөрийн харьяалагддаг телевизээсээ халирч бусад сувгуудаар гараад л “Монгол коммент” нэвтрүүлгээ орхисон Билгээг үзэгчид хүлээсэн ч тэр ирэлгүй хэчнээн удав аа?

Гэтэл өчигдрөөс ТВ9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, Батбилэгийн партнёр Пүүжээ хүртэл нэвтрүүлгээ өгч оронд нь залуухан шинэхэн хөтлөгчид хөтлөх болсныг та анзаарсан уу?

Олон жилийн турш хоёр залуугийн хөгжилтэй харилцан яриа, ажил хэрэгч байдал, энгийн бас ойлгомжтой үгсээр нийгэмд болж буй үйл явдлыг үзэж, дүгнэлт хийдэг байсан үзэгчдэд ялангуяа

Монгол коммент нэвтрүүлгийг шимтэн үздэг хөдөөгийн үзэгчдэд энэ бүхэн гэнэтийн тийм ч таатай биш өөрчлөлт байсан бололтой.

Ганц хоёрхон хоног шинэ залуучууд нэвтрүүлгийг хөтөлсөн биш хөдөөнөөс хөгшид утасдаж загнаад ТВ9-ийнхнийг амраагаагүй бололтой. АШГҮЙ ТЭД МОНГОЛ КОММЕНТОО ЭРГЭЭД ХӨТӨЛЖ ЭХЭЛЛЭЭ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Өөрсдөө мэдээгээ бэлд!