Мэдээ

Би Дөлгөөны ганц юманд л ёстой дургүй. Тэр нь намайг зүв зүгээр байж байхад

Би Дөлгөөны ганц юманд л ёстой дургүй. Тэр нь намайг зүв зүгээр байж байхад. Бид Шведээс гэр бүлээрээ нүүгээд, эх орондоо бүрмөсөн ирсэн.

Одоо Монголдоо ирээд удаж байна. Эх орондоо тухтай ирсэн учраас сэтгэгдэл их сайхан байна. Монголдоо 25 нас хүртлээ амьдарсан болохоор бүх зүйл сэтгэлд дотно санагдаж, хурдан учраа олоод явчих шинжтэй байна.

Ялангуяа гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань энэ асуултыг маш их сонирхож байна. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр эх орондоо нүүж ирэх хүсэлтэй маш олон хүн гадаадад байна.

Тэр монголчууд маань бид хоёрыг яаж хөлөө олох нь вэ гээд влогоос мэдээлэл авч, харж байгаа нь ажиглагдсан л даа. Тэгэхээр бид хоёр нэг талаараа хариуцлагатай байх ёстой юм шиг.

Тиймээс бид хоёр өөрсдийн влогоороо дамжуулан Монголд амьдарч болох юм байна, жаахан л утаа, түгжрэл байгаа болохоос биш хүн өөрөө л арчаатай, зорилготой амьдарч чадвал болно гэдгийг харуулахыг зорих болно.

Ирээдүйгээ тооцоолоогүй гадаад улс руу явснаас нас нь гарчихсан, Монголд ирэхээр дахин шинээр ажил төрөл, байр суурь гээд хэцүү болчихдог.

Давуу тал гэвэл ид хийж бүтээх хүсэлтэй залуус маань гадаад орон руу явж, залуус нь хэрхэн сурч хөгжиж, ажиллаж, амьдарч байгааг хараад ирэх хэрэгтэй.

Тэд гэртээ хэвтээд эцэг, эхээрээ тэжээлгээд байна уу, 30 гарчихаад аав, ээжийнхээ гэрт амьдраад байна уу зэрэг ялгааг нь хараад, тухайн орны соёлтой танилцахаас гадна эх орныхоо үнэ цэнийг ойлгоод ирэх нь зөв гэж боддог.

Тэрийг ойлгосон залуус эх орондоо ирэхээр “Хүмүүс ингэж, тэгж амьдардаг юм байна. Би ч гэсэн чадна” гээд эрч хүчтэйгээр ажиллаж, урам зориг авч чаддаг.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Өөрсдөө мэдээгээ бэлд!