Зөвлөгөө

Би 14хон хоног л ээж байж үзсэн. Миний хүү намайг орхиод явчихсан

Үргэлж инээлгэж баярлуулж хань болж хайрлаж эхэлсэн залууд татагдан бага багаар дасаж. 1 жил гаран үeрхэж байгаад би биe давхар болсон. Ээж аавгүй гэж ээж нь өт хорхой шиг үзсэн.

Тэр айлд бэр биш цэвэрлэгч болчихсон . Гэхдээ маш аз жаргалтай цэвэрлэгч байлаа.Манай нөхөр намай хуурдаг боллоо. 7н сартай жирэмсэн байхдаа хадам ээжийнхээ хайртай ээмгийг цэвэрлэгээ хийж байхдаа хаясан хэрэгтэй нүүрлүүгээ халуун тавагтай шөл шидүүлж байлаа.


Гэсэн ч уучлаарай ээжээ би илүү гоёыг аваад өгeөө гэж хэлж байлаа. Тэр хүн бол бүр ч ирхээ больсон . Автобусны 4 буудал газар би өөрөө алхаж явж хяналтандаа орж үзүүлж амждаг байлаа. Харин аав нь хүний охин хүүхэд бүүр царай алдаж дууслаа гэж байж нэг удаа сувилалд хэвтүүлж билээ.

,,,Эмнэлэгт байгаа ээжүүд гэрлүүгээ яаран догдолж байхад би битгий гар гээсэй гэж залбирч байсан. Миний хүү яг л жижигхэн ээж байсан . Тэр үeд л аз жаргал гэдэг бол ээж юм байна гэж бодож билээ. Хүүгээ 1 сар хүрэхээр хэнд ч мэдэгдэлгүй явна даа. Дотроо бол явах өдрөө тоолон хүлээсээр.
Хүү минь 14 хоноогүй байх тэр өдрийн тэр уй гашуу хар өнгө . Дурсхаас ч айм……ар .

Намайг эмнэлгийн хаалгаар орох үeд миний зр аль хэдийн ээжийгээ орхиод тэнгэ,,рт очсон байсан. Үнэхээр тэр мэдрэмж нулимс одооч …. Миний хүүгийн онош багтарч уушиг нь тэлсэн улмаас өөд болох шалтгаан болсон байна гэсэн.

Ингээд л би 14 хоног л ээж байж үзсэн юм. Сав минь хөөрч би бүтэн 4 5 сар ямар байдалтай байснаа санадгүй юм. Одоо үр минь байсан бол 8 настай байх байж дээ. Эрэгтэй хүүхэд харах миний хамгийн эмзэг сэдэв. Би хэнд ч ярьдаггүй юм . Хэдий одоо надад юм бүхэн байгаач гэсэн сайхан ажил хамт олон байр машин … Хамгийн чухал аз жаргал байхгүй явсаар л байна.

Эмэгтэйчүүд бүсгүйчүүд минь аз жаргал бол зүгээр л яг одоо та нарын дэргэд нойрсож байгаа үрс чинь юм шүү. Өөр юуч биш.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Өөрсдөө мэдээгээ бэлд!