ЗөвлөгөөСпортЭрүүл мэнд

Би 20 кг жин хассан юм. Таргалалтаас болоод бие евдөөд, эмнэлэгт хэвтсэн юм. Эхэндээ онош олдохгүй байсан боловч сүүлдээ таргалалтаас

БАТМӨНХ: Бид хоёр танилцаад 25 жил болж байна. 2017 оны 1 сард бага охин маань Америкт төрсөн юм. Тэгээд хүүхдийнхээ хүйг аав нь тасалдаг юм билээ. Тэр үед надад яг л үхэл амьдралын зааг дээр байгаа маш төвөгтэй мэдрэмж төрж байсан. Өөрөө тусалж чадахгүй мөртлөө, эхнэрийнхээ евдөж байгааг харах маш хэцүү.

Эмэгтэй хүн төрөхдөө эрүүний яснаас бусад бүх яс нь салж байж, 2 яс салдаг гэдэг. Хүн алдаж байгаа юм шиг маш аймар мэдрэмж байсан л даа. Бас нөгөө талдаа шинэ амь, шинэ амьдралыг угтаж авч байгаа.Эр хүн бол эхнэрээ төрөхөд заавал дэргэд нь байж, мэдрэх л ёстой тийм зүйл гэж ойлгосон.


Би 20 кг жин хассан юм. Таргалалтаас болоод бие евдөөд, эмнэлэгт хэвтсэн юм. Эхэндээ онош олдохгүй байсан боловч сүүлдээ таргалалтаас л бүх зүйл болсон байсан л даа. Тэгээд бодсон. Би ингээд өнгөрөх юм бол ард үлдэж байгаа гэрийнхэн минь яах билээ, нөгөө ярьдаг мөрөөддөг байсан зүйлээ хийж чадалгүй, үзэж чадалгүй дуусна гэхээр л..

Тэгээд гэрийнхэнтэйгээ удаан амьдрахын тулд өөртэйгөө тэмцэж эхэлсэн. Хамгийн түрүүнд зохистой хооллож эхэлсэн, дасгал хөдөлгөөн байнга хийдэг болсон. Үр дүнд нь 5 жилийн хугацаанд 20 кг хассан.

Хүн ер нь богино хугацаанд их жин хасах гэж өөрийгөө хүчлэлгүй, зөв зохистой тууштай байх ёстой юм байна гэж бодсон. Манай гэр бүлийн хүн ч хамтдаа дасгал хийгээд 15 кг хассан. Тэгэхээр нэг нь зөв зүйл хийж эхэлвэл дэргэдэх хүндээ нөлөөлөөд, хамтдаа зөв зүйлийг бүтээдэг. Хэрвээ таргалалттай тэмцэж байгаа хүн байгаа бол тэр хүн хамгийн эхэнд өөртэйгөө ярьж, өөрийгөө шүүмжилж, өөрийгөө ялах хэрэгтэй. Хүнийг ялах амархан, өөрийгөө ялах хамгийн хэцүү.


ГЭРГИЙ ЭНХТУЯА: Хамгийн гол нь аялал. Аялал бид бүхнийг илүү таниулж, илүү их ярилцуулж, илүү их ойлголцуулдаг. Аяллын үеэр хүүхдүүдэд амьд харилцаа үүсгээд хамт тоглоод, хамт аялаад ирэхээр илүү их дотор байгаа зүйлээ гаргаж, яг өөрийнхөөрөө байдаг санагддаг.

Манай Мөнхөө хүүхдүүдийнхээ яг нас насанд нь тохируулж, найз шиг нь ярилцдаг. Бага охинтойгоо цэцэрлэг дээр болсон зүйлийг яриад, цасан охины бүжиг хийдэг бол том охинтойгоо кофе уугаад гадуур алхаад ярилцах жишээний. Тэгэхээр мартаж болохгүй зүйл бол их ярилцаж, хурдан ойлголцох.


БАТМӨНХ: Яг үнэндээ манай гэрийнхэн баярыг ёс төдий тэмдэглэдэг. Нэг их нүсэр, сүртэй тэмдэглээд байдаггүй. Шинэ жилээр гацуураа засна, ширээ тойрч сууна. Даруухан баярлах дуртай. Харин эсрэгээрээ аяллын өмнө том жижиггүй бүгд маш их баярлаж, догдолдог. Яг л нэг баяр мэт хүн бүр догдолж, хувийн бэлтгэлээ хангаж, аяллын өмнөх орой унтаж чадахгүй догдолдог.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Өөрсдөө мэдээгээ бэлд!