ЗөвлөгөөМэдээ

Жүжигчин Дөлгөөн fitness тамирчин болох гээд хичээж байгаа ба тэр хэлэхдээ би 15

Жүжигчин Дөлгөөн fitness тамирчин болох гээд хичээж байгаа ба тэр хэлэхдээ

Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин О.Дөлгөөн мэргэжил дээшлүүлэхээр алс холын Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр суралцсан бөгөөд сургуулиа амжилттай төгсчээ.

Жүжигчин бүсгүй гэр бүлийн хамт тэнд амьдардаг байсан юм.

Тэрбээр өнгөрсөн зун эх орондоо ирж “Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны гол дүрд тоглосон нь олонд бүүр чи илүү танигдсан.

Авьяаслаг залуу жүжигчин О.Дөлгөөн нь анх “Амьдралд тавтай морил” олон ангит кинонд олны танил болсон байдаг.

Мөн “Хайрын рекорд”, “Single ladies 1, 2, 3”, “Сүүлчийн шөнө”, “Учрал” зэрэг дэлгэцийн уран бүтээлээс гадна У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглосон өсөх ирээдүйтэй уран бүтээлч.

Америкт суралцаж байх хугацаандаа Gym хичээллэж амьдралд маш хэрэгтэй гэдгийг ойлгосон.

Тэрээр 15 настайгаасаа эхэлж бодибилдингээр хичээллэсэн. Хотын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч байсан.

Сайхан залуу шалгаруулах тэмцээнд оролцсоноос хойш түүнд загварын 4-5 тэмцээний санал ирсэн ч оролцоогүй.

Цаашид загвараас хол байна гэж хэлээд буй.

СУИС-ын нэг ангийнхантайгаа нийлэн нэгдүгээр дамжаанд байхдаа “Movie” нэртэй хамтлаг байгуулж байсан.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Өөрсдөө мэдээгээ бэлд!