ЗөвлөгөөСонин хачинЭнтертайнмент

Зариг Өнөрөө: Жирийн нэг малчин айлын хүүхэд Монголын хэвлэлийн эзэн байж болдоггүй хорвоо юу?

Зариг Өнөрөө: Жирийн нэг малчин айлын хүүхэд Монголын хэвлэлийн эзэн байж болдоггүй хорвоо юу?
Өнөрцэцэг ланд 200 унадаг, бээнз унадаг, үнэтэй байранд амьдардаг, өндөр өртөгтэй оффис түрээсэлдэг, үнэтэй хувцас өмсдөг, үнэтэй утас барьдаг.

Саяхан л гэр хороололд ажилгүй хүүхэн байсан гэнэт шантааж хийгээд сэхсэн гэж энд тэнд мэр сэр бичсэн харагддаг. Зариг 2 жил гаруйн хугацаанд “Малчин тв-ийн мэдээг хийсэн ингэхдээ тус телевизийн мэдээгээр зөндөө их мөнгө олсондоо.

Малчин тв-ийг орон нутагт их үздэг учир аймгийн тамгын газрууд, орон нутагруу чиглэж үйл ажиллагаа явуулдаг, компани, яамд гээд л. Жилдээ 100 гаруй сая төгрөгийн ашигтай ажилласан байдаг юм. За ингээд монголын бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг.

Энэ бол хаалтын гэрээ биш, тухай төрийн байгууллагууд олон нийтэд ажлаа таниулах, суртачлах видео шторк, мэдээллийг тодорхой төлбөртэй гаргуулдаг. Заригийн хандалт сайн учраас төрийн байгууллагуудын олон нийттэй харилцах хэлтэс манайхтай хамтран ажиллах сонирхолтой байдаг юм.

Бид хандалтаараа монголын томоохон сайтуудтай эн тэнцүү. Жишээ нь та бүхэн ньюс.мн сайтын эзэн, айкон, гөгө сайтын хэн гэж хүн байдаг, юу хэрэглэж яаж амьдардагт анхаарч байв уу? Тэд томоохон компанийн эзэд, болон томоохон хувьцаа эзэмшигчтэй, нөлөө бүхий мэдлийнх шүү дээ.

зариг жилд 50 гаруй төрийн байгууллагуудтай 2-5 сая зарим нь 10 сая төгрөгийн гэрээ байгуулж ажлаа сурталчилна. Заригийг дэмждэг олон нийт байхад би юунаас ч илүү зоригтой, зарчимтай, тууштай явахад хэцүү зүйл байдаггүй ээ. За ингээд цэхэр шаазангийн заригт хүрсэн замнал ийм байлаа.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Өөрсдөө мэдээгээ бэлд!