ЗөвлөгөөМэдээСонин хачинЭнтертайнмент

Миний охин байхгүй болчихон. Би охиныгоо энэ хэрэгтэй холбоотой гэж бодож байна. Яагаад гэвэл

Би 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн хoриход байсан. Тэнд байх хугацаандаа маш хүнд байдалтай байсан.

Гурван сарын турш ариун цэврийн хэрэгсэл байхгүй, хоол ундгүй, дотроо бааж, шээдэг. Агааржуулагч байхгүй өрөөнд есөн сар байсан. Тэгээд 407 дугаар анги руу 2017 оны тавдугаар сард шилжсэн.

Миний байдал өөрчлөгдөөгүй явсаар байгаад жил долоон сар байсан. Харин 2019 оны дөрөвдүгээр сард 401 дүгээр ангид ирж, сэтгэл санаа тайван, эрүүл мэндээ эмчлүүлж, орчин нөхцөл маань өөрчлөгдсөн. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн.

Таван жил гаруй миний амьдралыг эргүүлж, эрүүл мэнд сэтгэл санаа үр хүүхдээр минь ….. Миний том охин намайг энд ирснээс хойш жилийн дараа байхгүй болчихсон.

Би охиныхоо энэ хэрэгтэй холбоотой гэж боддог. Дахиад ч үр хүүхдийнхээ тэр хэргийг шалгуулах хүсэлтэй байгаа. Миний ар гэр, амьдрал ахуй байхгүй. нотлох баримт байдаггүй.

Ганцхан Ц.Амгаланбаатарынхаар үгээр явсан байдаг. Өөр нотлох баримт байдаггүй. Би 1998 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл Дорноговь аймагт ээж дээрээ байсан” гэж ярилаа.

эх сурвалж: zarig.mn

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Өөрсдөө мэдээгээ бэлд!