ЗөвлөгөөСпортЭрүүл мэнд

Миний турах арга бол амархан байсан. Зүгээр л кето хүнс, бас эдгээрүүдийг маш сайн мөрдөж эхэлсэн. Нууц аргыг сонирхоорой

2010 онд би 76.7 кг хүрэв. Энэ нь 154 см өндөртэй миний хувьд хэт таргалалт хэмээх шатанд шилжсэн үе байсан юм. Харин одоо би 54.6 кг болж чадсан ба энэ бүх хугацаанд нийт 22 кг турсан. 4 жилийн турш тэмцсэн 22кгынхаа 16 кгыг эхний нэг жил хагасын дотор хассан ба үлдсэн 6кгыг 3 жилийн турш бага багаар хассан. Одоо харин жин хасахыг чухалчлах биш булчинлаг, зөв бие галбиртай болох дээр анхааран энэхүү гайхамшигт аялалаа үргэлжлүүлсээр байна.


Иргэний зориг гарган өөрийнхөө турсан түүхээ, өөрчлөлтөө залуустайгаа хуваалцан, таргалалтаас сэргийлэх, таргалалттай тэмцэхэд нь туслах нийтлэл бичихээр шийдсэн юм. Энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн олон олон залуусынхаа урмын үг, дэмжлэгэнд маш их баярлалаа.


22 кг турсан гэхээр эсвэл удаан уулзаагүй хүнтэйгээ таарахаар хамгийн түрүүнд турсан нууц чинь юу вэ? гэж асуудаг. Энэ үед ихэнхидээ хариулах хариулт байдаггүй. Үнэндээ бүх турж буй хүмүүс яг нэг л замаар турдаг, 70% хоол 30% хөдөлгөөн байдаг. Хоолоо огт хасахгүй, зохицуулахгүйгээр турна гэдэг боломжгүй юм.


Миний хувьд намайг урам зоригт хөтлөн,турж чадна гэх бодлыг төрүүлсэн хүн бол миний хайртай аав маань юм. Миний аав 116 кгаас 85 кг хүртэл турж чадсан ба аавын маань насан дээр 31 кг хасаж, өөх тостой хоолноос бүрэн татгалзан эрүүл зөв хооллолтонд шилжин, өөрийн биеээр, бодит турсан амжилтын үлгэр жишээг үзүүлсэн нь надад маш их эрч хүчийг өгч турахад минь тусалсан. Одоо ч гэсэн аав маань хамгийн үнэнч, номер нэг эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв маягыг дэмжигч байж чаддаг.


Хүн тарган байхдаа өөрийгөө их идэж байна гэдгээ мэддэггүй, гэхдээ өвчнөөс үүссэн тарга биш л бол бүх таргалалт хэтрүүлэн идсэнээс болдог. Идэж байгаа юмныхаа калорыг өдөртөө шатааж чадахгүй бол илүүдэл калори биед өөх болдог гэдэг маргашгүй үнэн. Тиймээс өөрөө өөртөө үнэнч байж би яагаад таргалсан бэ? Юунаас болж таргалсан юм бэ? гэдгээ олж мэдэх маш чухал.

Хүн болгоны таргалсан шалтгаан өөр байдаг. Тиймээс өөрийнхөө таргалсан, турж чадахгүй байгаа шалтгааныг олох хэрэгтэй. Мөн хоолоо огцом сойх өөрөө сэтгэлзүйг өлсгөдөг тул би хоолны хатуу дэглэм барихыг эсэргүүцдэг. Миний турсан нууц бол таргалуулдаг хоолыг эрүүл хоолоор орлуулах арга хэрэглэсэн
Дээр дурдсанчлан турах үйл явцын 70% хоол 30% хөдөлгөөн.

Хөдөлгөөн хэдий бага хувийг эзэлдэг ч маш чухал хэсэг юм. Биеэн дэх булчингийн хэмжээ их байх тусам өөхийг шатаах нь хурдан байдаг тул булчинжих маш чухал. Тарган байх үед дасгал хийгээд булчин өөхний доор томрохоор нэмж таргалж байгаа юм шиг санагддаг, ингэнгүүт таргаллаа гэж бодоод дасгалаа хаячихдаг нь буруу юм.

Энэ богинохон үеийг нүдээ аниад тэвчээд өнгөрөөвөл тун удахгүй үр дүн нь харагдаж эхэлдэг. Гэхдээ дасгал, хөдөлгөөнд үнэхээр дургүй бол илүү хөнгөнөөр нь алхах, өдөрт багахан 30 минутын кардио дасгал хийх зэрэг хөдөлгөөн хийх тустай. Хэдий үр дүнгүй юм шиг санагдавч жижигхэн ч гэсэн хийсэн хөдөлгөөн сууж байснаас илүү калори шатаадаг.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Өөрсдөө мэдээгээ бэлд!