ЗөвлөгөөЭнтертайнмент

Монголын хамгийн олон сонсогчтой 10 подкаст

Монголд сүүлийн үед хамгий эрчтэй хөгжиж буй нэгэн авууштай контент бол хүмүүст мэдлэг, мэдээлэл өгдөг олон подкастууд юм. Ингээд Монголын хамгийн олон сонсогчтой 10 подкастыг танилцуулья.

  1. Ideree’s podcast – Харьцангуй сүүлд подкаст хийж эхэлсэн ч олонд танигдсан олон зочин оролцуулж, хүнд хэрэгцээтэй мэдээлэл түгээдгээрээ бусдаас ялгаран нэгдэгээр байранд бичигджээ. Хэрэгтэй юм буу халъя уриатай Идэрээгийн подкастын дугааруудад танд хэрэгтэй олон мэдээлэл байх нь дамжиггүй. Идэрээгийн подкастыг apple podcast болон Youtube-н Ider-Od Comedian сувгаас хүлээн аван сонсоорой.
  2. Unlock podcast – Монгол хэл дээрх анхны подкастуудын нэг болох Unlock podcast нь мэдлэг мэдээллийг анлок хийж хүмүүст түгээдгээрээ олны таалалд нийцдэг. Энэхүү подкастаас та уншиж амжаагүй байгаа олон номнуудынхаа гол утга санааг богино хугацаанд ойлгон авах боломжтой.
  1. Baliar Oodrog Podcast – Олон төрлийн мэдээллийг нэг дороос авахад хамгийн тохиромжтой подкаст юм. Ялангуяа start up бизнес эрхлэх хүсэлтэй, эрхэлж байгаа хүмүүст хэрэгтэй мэдээлэл их байдаг тул та сонсоорой.
  2. Uhaarliin 7 honog – 7 хоног бүр нэгийг бодуулж ухаарал хайрлах зориоготой энэхүү подкасаас олон зүйл ухаарна гэдэгт итгэлтэй байна.
  3. Seheeten Podcast – Амжилттай залуусын төлөөллийг зочноор оролцуулан тэдний туршлагыг сонсогчиддоо хуваалцдаг энэхүү подкастаас санаа авах ухаарах зүйл маш их.
  4. Нарнаас Том А подкаст – Монголд подкаст хийж эхэлсэн анхдагч подкастын нэг болох энэхүү подкастад таны мэдэх олон эрхэм зочноор оролцдог.
  5. Bidnii Nuuts Podcast – Сэндэр, Ноомий хоёр олон сонирхолтой зочидтой, заримдаа хоёулаа кино, дуу хөгжим, карьер, аялал, амьдрал гээд олон зүйлсийн талаар хөгжилтэй яриа өрнүүлдэг энэхүү подкастыг сонсоод үзээрэй.
  6. Битгий Сонс Подкаст – UB Comedy-н Бадрал, Батаа, Ангараг гуравын хөгжилтэй подкастууд таныг уйдаахгүй нь лавтай.
  7. Global Nomads podcast – Дэлхийн нүүдэлчдийн төлөөлөл, эх орныхоо нэрийг олон улсад өргөж яваа олон залуучуудтай ярилцаж үлгэр дуурайлал авдаг подкаст. Энэхүү подкаст танд дэлхийн хүн болоход бага ч гэсэн туслана гэдэгт итгэж байна.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Өөрсдөө мэдээгээ бэлд!