ЗөвлөгөөСонин хачинЭнтертайнмент

Сөрөг шинжилгээний хариу гарчихсан байхад эерэг гээд манай гэр бүлийг орвонгоор нь эргүүлж чадлаа

2021.04.08 -ЭЕРЭГ, 2021.04.14 – СӨРӨГ
(2 шинжилгээ 2-лаа улсаас авсан шинжилгээ)

Би 3.28-нд халуурч эхлэв.(37.2С) Өрхөөс эмч ирж үзээд хоолой улайсан ханиад гэж оношилсон. Өрхөөс болон НЭМҮТ-с гэрээр ирж PCR шинжилгээ аваачээ гэж асуухад “тийм юм байхгүй ээ, ойрын хавьтал болсон хүмүүсийг л очиж авна. Цагаа аваад очиж өгөөрэй” гэж хариулав. Цаг авах гээд онлайнаар ороод хартал 4.15 болтол дүүрсэн байсан 3.27-ны цастай хүйтэн өдөр гэрээсээ гарсан болохоор өөрийгөө даарсан байна гэж дүгнээд ханиадны эм ууж эхлэвээ. 4,5 хоног өнгөрсний дараа хамар битүүрч амт үнэр сул мэдэрч эхлэв. Дахин өрх рүү яриад амт үнэр мэдэрхээ байж эхэллээ гэрээр ирж шинжилгээ авч өгөөч гээд дахин асуулаа. Байр хариуцсан эмчдээ хэлэе гээд эмч нь ч ярьж даваа гаригт очиж шинжилгээ авъя гээд хэлэв.

2021.04.06-нд гэрээр ирж шинжилгээ аваад 2021.04.08-нд “ЭЕРЭГ” гээд өглөө 09 цагаас хойш утас хангинаж эхлэвээ. Өрх,, ХӨСҮТ-с ээлжлэн залгаж эхэлсэн. (Ойрын хавьтал болсон тул тэр өглөөнөө нөхөр маань шууд ажлаасаа чөлөө аваад гэртээ ирсэн) 4.1-с хойших маршрутаа хэл гэлээ. Би уг нь гэртээ 2 хүүхдээ хараад суудаг, амралтын өдөр ээж, аавындаа л очдог хүн л дээ.. халуурч эхэлснээс хойш юмыг яаж мэдхэв гээд гэрээсээ огтхон ч гараагүй тул 3.27-нд гарсан маршрутаа л хэлсэн. ХӨСҮТ-с нэг асуулга авсан хоолой өвдсөн, бөөлжсөн, суулгасан талаар.


За ингээд бөөн юм эхэлсэн хүүхдүүд маань халдсан байхдаа том болоод ямар нэг евчтэй болчихгүй байгаа, google-с янз бүрийн судалгаа уншиж эрхтэн тогтолцоонуудад хожимоо өөрчлөлтүүд гардаг тухай янз бүрийн л юм уншиж их ч юм бодогдсон

2021.04.09-нд нөхөр хүүхдүүдээс маань ирж шинжилгээ авч 2021.04.12-нд 3-лаа “СӨРӨГ” гарсан. Бүр гайхаж гүйцсэн Бас тэднээс ямар ч шинж тэмдэг илрээгүй..
Ингээд 2021.04.12-нд өрхөөс манай байранд их халдвар гарч байгаа тул айл бүрээс шинжилгээ авч таарсан. Би дахиад шинжилгээ өгсөн. Өмнөх хариу маань CэжигTэй санагдсан тул шинжилгээ авч байсан эмч нарт эерэг гарсан тухайгаа хэлээгүй. (Учир нь нэгэнт эерэг гэж оношлогдсон хүнээс 3 сар дотроо дахин шинжилгээ авдаггүй юм билээ. 3 сар дотроо хэдэн ч удаа PCR авсан эерэг л гардаг гэж өрхийн эмч хэлсэн)


За тэгээд өнөөдөр миний хариу “СӨРӨГ” гэж гарлаа… БИ ЗҮГЭЭР Л ХАНИАД ХҮРСЭН БАЙЖ Л ДЭЭ Өрхөөс ярьж таны хариу “СӨРӨГ” гарсан байна тэгэхээр та халдваргүй байх нь гэж хэллээ юуууу гэсэн үг вэээээ 😡Дээрээс нь над руу нэг ч эмч ийм эм уугаарай, ингээрэй тэгээрэй гэж огтхон ч яриагүй

Ийм хариуцлаггүй хандаж болохгүй эээ

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Өөрсдөө мэдээгээ бэлд!