Мэдээ

Тэр сонсогдсон хөлийн чимээ тасрав. Гэрийн хажууд ирээд зогсох шиг боллоо. Би хаалгаа тайлж яадахгүй байтал гэнэт

Олон хүнд ярьж үзээгүй юманд цай ундалж хооллоод гаргасан явдал. Тээр нэг хүйтэрдэг өвөл аав буурь хажуу хүмүүстэй адууны сураг гаргах гээд нилээн хойд уулаар зам татуулаад явсан юм.

Ээж 2 дүүтэйгээ арын ажлаа авч үлдээд өдрийг дуусгав аа.

Унтах тийшээ налайгаад орондоо орж хэвтээд алдсан 2 адуугаа хаагуур гүйчхэв гэж бодоод нойр нилээн шөнө дүүлэв. 2 дүү ээжийн ард уур зүүн орон дээр дуу чимээгүй унтсан байв.

Унтах тийшээ хичээж, нэг тийчлэх санаатай дээшээ хараад хэвтвэл баруун чихэнд цас чирэх хөлийн чимээ сонсогдлоо.

Яг энэ бодлын араас нохой хүн бай гэхийн аргагүй хуцаж эхэллээ. Би ч гарахаас жоохон эмээгээд хэд хэд дуу дуу гэж . Хэд хэд хүчтэй хуцтал яахын аргагүй нэг зүйлээр байгаа мэт дуу гарган гасалж чив чимээгүй болчихов. Гэнэт хөлийн чимээ зүүн орны харалдаа гэр лүү зүглэж цас чирж байгаа нь илт мэдэгдлээ.

Ээж, 2 дүү юу ч болоогүй мэт унтаж байгаа нь тайвшруулж байв. Хөлийн чимээ тасрав. Гэрийн хажууд ирээд зогсох шиг боллоо. Ээжийг сэрээх санаатай шивнэх маягаар ээж ээж хэмээн хэд дуудсан боловч сэрсэнгүй.

Миний гар салгалаад эхэллээ. Учир нь тэр чимээ яг миний дагзан ард дууграв.

Би ч хөнжлөө толгой дээгүүрээ татаж хөлөрлөө. Хамаг шар үс босон хэн байдаг билээ гэж бодон шүд тачигнан сандарна. Гэнэт хаалга онгойж салхи сийгээд эхлэв. Пялтан нь шалан дээр хатуу ботинктой алхаж байгаа мэт чимээ хоймрын ширээ рүү ойртож ирснээ сандал чахран суух шиг болов.

Хөнжлийн завсраар харвал…. Бурхан минь ийм хүн гэж байдаг аа. Баавгай аятай том бие. Өндөр нуруу, бугынх шиг уртаа эвэр, хөлийн тавхай үхрийн туурай шиг аж.

Гэтэл нэг л дотны хүн шиг санагдаад болсонгүй. Гэнэт толгойгоо тавагтай боорцог рүү дүрэн үхэр аятай хэлээ годолзуулж гаргаж ирэн хэд хэдээр нь идэж байгаа харагдлаа.

Тавагтай боорцог ч дуусаж. Яагаад ч юм цай ус хийж өгөх бодол орж ирээд салсангүй. Орны завсраар харахаас өөр үйлдэл хийхгүй байхад яаж босож цай өгөхөв.

Гэнэт ээж цаад орноос босоод гутлаа өмсөж байх харагдлаа. Сайн завсар гаргаад харвал ээж над руу бос гэж байгаа аятай гараа савлаж байв. 2 дүү цаашаа хана руу нуруугаа харуулан хэвтчихэж.

Гутлаа өмсвөл боллоо гэж бодоод орноосоо доош тонгойтол ус хоймроос үүд рүү урсаж байв. Гайхан гутлаа углан харвал өнөөх амьтан 1 пятантай усийг амандаа чихэр шиг зуун тонгоруулж байх аж. Гарч гүймээр байв ч ижий дүү нартаа салгалж суухаас өөр зүйл хийсэнгүй. Ээжийг харвал надтай адил байдалд орж харахаас өөр үйлдэлгүй байв.

Үүдээр салхи нилээн орж гэр цантах аятай амьсгалах үед амнаас уур гарч байлаа. Ээжийн урдуур шүргэх шахаад өнгөрөхөд түг түг. Үүд рүү мөлхөсөөр гараад өгөх нь тэр. Сая л тэр үед бүтэн амьсгаа авч байгаа мэт санагдлаа.

Гэр тойрон үзвэл шороо нь хальт гөлийсөн байдалтай харласан байв. Ээж хажуугаас юу үзчихэн энэ вэ? Чи сайн харав уу? Гэхэд би хүн биш байсан гэж хэлэхээс өөр тайлбар өгсөнгүй. Ээж алив орондоо ор үүрээр сайн харья хэмээн ор орондоо орлоо. Нойр ч хүрсэнгүй.

Удаагүй байтал нар гийгээд улаан туяа татаад ирлээ. Түүнтэй давхцаад ар уулнаас хэдэн морьтой хүмүүс ирж байгаа сонсогдлоо. Орноосоо босоод гараад харвал аав маань нэг л адуу хөтлөн ирж байв.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Өөрсдөө мэдээгээ бэлд!