Мэдээ

Хүү маань аавыгаа енгөрөхийн өмнө заавал медаль авга гэж амлалт өгсөн тэрэндээ үнэхээр хүрч чадлаа

Хүү маань аавыгаа енгөрөхийн өмнө заавал медаль авга гэж амлалт өшсөн тэрэндээ үнэхээр хүрч чадлаа
Ц.Цогтбаатарын ээж С.Энхтуяа “Хүүгээрээ маш их бахархаж байна.

Барилдааныг үзэж байхдаа хүү маань хожно л гэж бодож байсан. Миний хүү Ц.Шийрэв багшид дөнгөж шавь болоод удаагүй байхдаа медаль хүртэж байсан. Тухайн үед хүүдээ миний хүү ийм том медаль хүртсэн юм чинь олимпод заавал орно оо гээд л хэлж байлаа.

Ц.Цогтбаатарын маань эхнэр сар гаруйн өмнө амаржиж хүүтэй болсон. Миний хүүд сайхан хүү төрүүлж өгсөн бэрдээ баярлалаа. Явахынхаа өмнө миний хүү чинь хүүдээ, ээждээ медальтай ирнэ ээ гээд явсан. Хань минь хүүгээ олимпын медаль авахыг харна аа гэж ярьдаг байсан ч чадаагүй.

Гэхдээ өнөөдөр хайртай хүмүүс нь олимпын медаль авч байгааг нь харж байгаад сайхан байна. Миний хань өнгөрсөн жил тэнгэрт одсон. Хүү маань аавыгаа өнгөрөхөд олимпын медаль хүртэнэ гэж амласан, түүндээ хүрлээ.

Хань минь байхдаа мөн л том тэмцээнээс шагнал хүртээд ирэхэд нь сэтгэгдлээ хуваалцаж, ярилцлага өгөөд сууж байсан, харин одоо би ганцаараа сэтгэгдлээ хуваалцаж байна. Гэсэн ч хань минь тэнгэрийн орноос хамт хараад баярлаж байгаа байх.

Хүү маань их жоохон байхдаа л барилдах хүсэлтэйгээ хэлдэг байсан. Хань бид хоёр ярилцаад Ц.Шийрэв багштай очиж уулзаж байсан. Ц.Шийрэв багш бөх болох хүү байна гээд шавиа болгосон.

Сайн багш хүний амьдралыг залдаг юм байна гэж бодож байна, эгч нь. Ц.Шийрэв багшдаа баярлаж байна” гэлээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Өөрсдөө мэдээгээ бэлд!