Мэдээ

Хүү нэг өдөр гэртээ ганцаараа амарч байтал хаалга тогшоод өөрийнх нь насны гэмээр хүү

Дээр үед айлууд хаалганыхаа дээр сүх,хөрөө гэх мэт зүйл тавьж гадны сөрөг энергиэс хамгаалдаг байсан түүнээс улбаалсан түүх юм шиг байгаан.

Аав хүү 2 шинэ нутагт нүүж ирээд удаагүй байж байтал аав нь бүүр хөдөө модонд явахаар болж,тэгээд хүүдээ за хүү минь хаалганы дээрх сүхийг хүн асуувал яасан ч өгч болохгүй гээд захиад явжээ.

Хүү нэг өдөр гэртээ ганцаараа амарч байтал хаалга тогшоод өөрийнх нь насны гэмээр хүү уучлаарай хөрөө байвал өгөөч гэхэд нь байхгүй ээ гээд хаалгаа хаах гэтэл тэгвэл сүх байна уу? гэв.

Хүү ч мод хагалдаг сүхээ өгтөл нөгөө хаалга тогшсон хүү нээх сөөнги хоолойгоор наадах чинь бишээ хаалганы дээрх сүхийг чинь авмаар байна гэсэн гэдэг!

За үнэн худлыг бол мэдэхгүй, ямартай ч надад их сонирхолтой санагддаг учраас орууллаа!

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Өөрсдөө мэдээгээ бэлд!