ЗөвлөгөөМэдээ

Японы бахархал болсон ах дүү нарын санаанд оромгүй гайхалтай амьдралтай танилцая

Японы бахархал болсон АХ, ДҮҮ Абэгийн ГЭР БҮЛ
Токиогийн олимпоор ах, дүү жүдоч Хифүми болон Үта Абэ 30 минутын дотор дараалан аварга болж, дэлхийд нэрээ дуурсгалаа.

Япон улсын бахархал болж байгаа ах, дүү хоёрын талаарх сонирхолтой мэдээллээс хүргэе.

Хифүми Абэ 1997 оны наймдугаар сарын 9-нд төрсөн. 66 кг-ийн жинд Токиогийн олимпын аварга, дэлхийн хоёр удаагийн аварга, Үта Абэ 2000 оны долоодугаар сарын 14-нд төрсөн. 52-гийн жинд Токиогийн олимпын аварга, дэлхийн хоёр удаагийн аварга


Абэ Үта 16 настайдаа Дюсселдорфын Гран-Прид түрүүлж, хамгийн залуудаа Гран-Прид түрүүлсэн эмэгтэй жүдоч болсон юм. Үта 18 настайдаа анх удаагаа дэлхийн аварга болсон.

Дараа нь 19 насандаа хоёр дахь удаагаа дэлхийн аварга болж, дэлхийд нэрээ цуурайтуулж эхэлсэн билээ.

Хифүми Абэ 2017, 2018 оны дэлхийн аварга. Ах, дүү Абэ нар Бакуд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн анхны япон ах, дүү нар болсон. Үта ахаасаа урам зориг аван 5 настайдаа жүдогоор хичээллэж, дунд болон ахлах сургуульд байхдаа үндэсний аварга цол хүртжээ.

Ах, дүүс Японы Хонсю арал дахь Кобе хотод эгэл жирийн гэр бүлд төрж, өссөн. Хифүми, Үта нарын ах нь мөн жүдогоор хичээллэдэг, ирээдүйтэй хүү байсан ч усан пологийн тамирчин болжээ.

Аав нь Үтаг хөгжмийн сургуульд явуулахыг хүсжээ. Үта ч хөгжимд дурлаж, төгөлдөр хуурын ангид орсон аж. Гэхдээ тэрбээр бассейнд тогтмол очдог байжээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Өөрсдөө мэдээгээ бэлд!