Мэдээ

10 сард болох дэлхийн аваргад орох хүсэлтэй байна. Надад нэг боломж олгооч тэхүү хүмүүсээ

10 сард болох дэлхийн аваргад орох хүсэлтэй байна. Надад нэг боломж олгооч тэхүү хүмүүсээ
Боксчин бол боксчин. Боксчин боксоо л сайн тоглож байвал бусад нь хэнд, ямар хамаатай вэ? Ер нь тэд бидний нүдэнд “эвтэйхэн” харагдаж амьдрах өртэй юу?

Хэнд ч түвэг удаагүй нэгнийхээ хэв шинжийг төсөөлөлдөө багтааж ядан сайхан муухай, зөв бурууг нь тодорхойлоод чичилж суудаг бид хэн юм бэ? Эрхийг нь дэвсэлж эрхээ эдлэх эрх хэнд ч байхгүй биз?

Бэлтгэл тасалдаг, тэгдэг ингэдэг л гэнэ. Тийм байж. Тэр чинь тэгэж замарч яваад, дээр нь жингээ тултал хасч очоод Олимпын аваргын босгонд тулж байна. Шигшээд байх эрхгүй юу? Ялагдлын шалтгаанд ч тэр ганцаараа чичлүүлэх ёсгүй.

Тамирчны чадвар, номхон байдал хоёрын аль нь чухал юм бэ? Та нар тамирчин болохоос санваартан биш. Бусдад сайхан харагдах үүрэггүй. Тулаанаа л сайн хийх ганц үүрэгтэй. Хуулийн дор, нэгэндээ, нийгэмдээ л гаййй тарихгүй бол тэр хүн ямар ч байх эрхтэй.

Одоогоор Олимпын аварга ганц боксчин бий. Тэр хүн би бол сайн хүү байсаан л гэх утгатай үг олон хэлнэ лээ. Үнэн ч байх. Гэхдээ чамд сайн дасгалжуулагч, багш нар байсан. Одоо тэнгэрт байгаа. Цэндбаатарт байхгүй. Өөртэйгөө битгий жиш. Ухаантай бай.

Та нар багшийнхаа үгнээс зөрөх бүү хэл нүүр тулахад л харц чинь гулгаж унадаг байсан биз. Жинхэнэ багш, дасгалжуулагч хүн тэгэж л хүндлэл хүлээдэг.

Заавал Холбооны шугамаар л явах уу? Хувиараа явж болох уу? Болдог бол иргэд бид дэмжье. Хандив, мөнгө цуглуулъя.Миний дүү хүсэл, тэмүүллээ, зорилгоо, мөрөөдлөө гээж, орхиж болохгүй шүү! Эгч нь хүмүүстэй уулзая, мөргөж, сөгдөөд ч хамаагүй гуйя. Бүгдээрээ, олуулаа нэгдээд хамт гарц хайя, олцгооё.

Амжилт гаргасан гаргаагүй иртэй байгаа дээр нь нүдээ аниад удирдлагагууд сүүлийн боломжийн өгчих хэрэгтэй санаагаар болдог бол. Тэгээд тэртэй тэргүй доороос нь дүү нар нь түрээд гараад ирэх байлгүй дээ . Нэг сарын л зай байна болохгүй бол хөөгөөд явуулна биз оройтохгүйшдээ уг нь.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Өөрсдөө мэдээгээ бэлд!