Сонин хачинЭнтертайнмент

4 дэх хүүхдээ хэвлийдээ тээж байгаад Ковид-19-ийн халдвараар тэнгэрт одсон эмэгтэй яг хэн бэ?


Коронавирусын халдвар авч эмчлүүлж байсан нялх биетэй эх сарын 17-ны өдөр үүрийн 06:00 цагт тэнгэрт оджээ. Тэрбээр өрөөсөн уушгиндаа хатгалгаатай гэж оношлогдон ХӨСҮТ-ийн эрчим эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байжээ.

Тодруулбал, Талийгаач бүсгүйн хоолой нь сэрвэгнэж бага зэрэг ханиалгах шинж тэмдэг илэрч байсан тул тавдугаар сарын 26-ны өдөр Ковид-19-ын шинжилгээ өгчээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан тул харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандаж, тусламж хүсч гэртээ 3 хоносон байна.

Ингээд биеийн байдал нь хүндэрч Эх нялхаст хүргэгдсэн бөгөөд эмч нар яаралтай хагаалгаа хийж гэдсэнд нь байсан хүүг аварчээ.

Харин ээжийнх нь биеийн байдал сайжрахгүй байсаар төрснөөс хойш 14 хоногийн дараа тэнгэрт одсон. Одоогоор төрсөн нярайн биеийн байдал хэвийн байгаа аж

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Өөрсдөө мэдээгээ бэлд!