ЗөвлөгөөСонин хачинЭнтертайнмент

Багш маань зүгээр л надад баяр хүргэх гэж байгаа гэж бодсон. Тэгэхэд тэр зүгээр л өөр зүйлийг боддог байжээ. Би

Амьдралын маань хамгийн сүүлчийн гэгээлэг өдөр байсан болохоор би тэр өдрийг ингэж тод санадаг байж магадгүй юм. 2016 оны хавар ажлынхаа хажуугаар хоёр жил гаран магистрт сурсны эцэст хамгийн сүүлийн шалгалтаа өгчихөөд сэтгэл дүүрэн багын найзуудтайгаа караокед дуулж байлаа. Оройны арван цаг болж байхад бичвэрийн ажлыг удирдсан профессор маань залгаж байна.

Шалгалтын хариу гарсан байж магадгүй гээд бушуухан чимээгүй газар очоод утсаа авсан чинь төгсөлтийн чинь тухай ярих чухал яриа байна, сургууль дээр хүрээд ирж чадах уу гэж байна. Найзууддаа явлаа гээд хэлтэл ийм орой дэмий байх гээд явуулахгүй гэсэн ч надад багшийн хоолой их сонсогдсон болохоор сүүлийн микронд амжиж суугаад очлоо.

Сургууль арван цагаас хойш хаалгаа түгжчихдэг, очоод хаалгыг нь нүдтэл жижүүр ах байдаггүй. Хориод минут нүдэж байгаад багш руугаа залгаж байж хаалга нээлгүүллээ. Жижүүр ах гуай угаасаа уудгаараaа алдартай хүн байсан. Бид хоёрыг багш нарын конторт ороход ширээн дээр нь талд нь ортол уусан вnски байсан. Би 24 хүрч байсан болохоор юмны учир мэдэхтэйгээ байсан үе л дээ.

Би ганц шил пивoo л уусан байсан. Намайг шалгалтандаа тааруу оноо авсан гэх вий гэж их санаа байлаа. Гэтэл миний шалгалтын цаасыг гаргаж ирээд дээр нь 97% гэсэн бичиг байгааг харуулсан. “Шавьдаа магистрын зэрэг авч байгаад нь баяр хүргэе. Миний хамгийн сайн шавь амжилттай ажиллаарай.” гээд духан дээр үнсэв. Миний санаа амарч багштай хэсэг халж суулаа.

Цаг 12 дөхөж байсан юм. Би багшид маргааш ажилтай болохоор эрт харих ёстойгоо хэлтэл багш ч бас харья гэж байна. Бид хоёрын гэр нэг зүг болохоор хамт таксинд сууя гээд гарахаар болов. Багшийн пальтог нь өмсүүлж байтал намайг түшлээ. Тэгснээ миний хүзүүн дээр үнсэх гэж оролдсон. Бүх юм маш хурдан болж өнгөрсөн. Шалны цагаан хулдаасан дээр дуссан байсан нь одоо ч нүдэнд тод харагдаж байна. Би хамгийн түрүүнд багын найз руугаа залгаж дуудсан.

Итгэж, хүндэлж явсан хайртай багш минь надад тийм зүйл хийсэн гэж бодохоор ээжээсээ өөр хэнд ч дахиж итгэмээргүй санагдсан. Хэдэн сар гэрээсээ гараагүй. Одоо Би нөхөртэйгөө энд ирээд сарын дараа танилцсан. Япон хүн. Бид 2 хөөрхөн охинтой. Миний өнгөрсөн амьдралыг мэддэггүй. Мэдвэл бусад хүмүүс шиг намайг өөрөөр хараад эхлэх юм шиг санагддаг. Яг үнэнийг хэлэхэд хамгийн дотны хүн минь болохоор хамгаа уудалж яримаар санагддаг ч өмнөх амьдралаас минь……

эх сурвалж: choirongoo

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Өөрсдөө мэдээгээ бэлд!