Зөвлөгөө

Найз залуутай юм байж хүдэр бор бөх залууд дурлаад спортын төв ордонд бөхийн сэкцэнд бүртгүүлээд

Манай үеийнхэн их дэлгүүрийн урд талын фонтамыг горьдлогийн талбай гэдэг байлаа. Би тэр үед ( 2006он) 2р күрсийн оюутан зун хийх ажил хайчихсан зар сонин хараад суужийваа. Утсаар яриад л хажуудаа цагаан утасаар яриулдаг эгчийг суулгачихсан. Утсаар нь зарын дагуу ярьж байна гээд. Нэг хэсэг залуучууд ирээд л хажуц талын сандал дээр бөөндөө суув. Бие биендээ булчин шөрмөс яриад л тэмцээнд бэлдэж байгаа бололтой бэлтгэл л яриад байв. Өөрийн эрхгүй яриаг нь сонссоор л байв.

Тэдний дунд нэг божин бор залуу цементен дээр завилаад суучихсан бэлтгэлийн том цүнхээ тэврээд сууж байгааг нь хараад бараг л анхны харцаар дурлачихсан. Нээх тийм гоё нүдэнд дулаахан даруухан алсыг ширтсэн харцтай өндөр монхор хамартай нээх гоё өргөн хүзүүтэй кккк. Яагаад ч юм ийм залуутай болзоод явбал бороо орсон ч над дээр ус дусахгүй нөмөртэй салхи салхилсан ч нөмөртэй уул шиг бас иймэрхүү залуучууд хэзээч шоу цэнгээн гэж явахгүй их гоё хайрлах байхдаа гээд л өөрөө өөртэйгээ яриад л дотроо төсөөлөөд л байж байваа.

Нэг л зүйл их сайн сонсож тогтоосон нь тэд нар спортын төв ордонд бэлтгэл хийдэг чөлөөт бөхөөр хичээллэдэг гэдгийг олж мэдэв. Би дараа долоо хоногт нь спортын төв ордонд чөлөөт бөхийн секцэнд бүртгүүлэхээр зогсож байсан юм даа кк. Дасгалжуулагч багш чи яг өөрөө хүсч байгаа биз шантраад алга болов гээд л жаахан итгэлгүй надруу хараад л

Ажил хайж суусан хүн чөлөөт бөхийн секцэнд өөрөөсөө том том охидтой бэлтгэлд гарчихсан шинэхэн дурласан залуугаа хажуунаас нь ширтэх гэж амьдралдаа хэзээч төсөөлөөгүй зүйлээ хийчихсэн явж байлаа. Хүдэр бор залуу маань намайг нэг нүдээрээ ч анзаардаггүй байв. Би нүдэнд нь өртөх гэж их хичээнээ. Нэг удаа тэрний шөрмөс татаад би шөрмөсийг нь суллах гэж туслахаар зориглон очвоо. Ойр зуурын хэдэн үг ч солив. Та нарт нээрээ юм хэлэхэд би тэр үед найз бандитай байсан гээд боддоо.

Тийм байж хүдэр бор залууд дурлаж орхисон доо. Утасгүй байсан учраас найз бандитайгаа бараг л уулздаггүй тэгсхийгээд нам гүм болж холдсон. Дурлалдаа би бөх болох гэж байгаа мэт хэдэн сар жүжсэний эцэст хүдэр бор залуутайгаа нэг орой тараад хамт автобусанд суулаа. Автобусны буудал битгий л болоосой гэж дотроо бодоостой. Суудал гарангуут намайг суулгаад өөрөө бариулнаас бариад хажууд зогсов. Доороос нь харахаар бүр ч аятайхан кк нээх гоё үнэртэй налаад авмаар. Аягүй гоё үнэртэй л санагддаг байсан юм. Тэгсэн хөлс л үнэртддэг байсан ш гэж авсан манай нэг найз.

Тэр оройгоо цаас урж аваад дээр нь бэлтгэлээ сайн хийгээрэй гэж бичээд төгсгөлд нь кiss гээд биччихлээ. Өнөөх цаасаа маргааш нь тамирын өмдных нь халаасанд сэмээрхэн хийв. Намар болж хичээл сургууль яг эхлэхийн өмнө би бэлтгэл дээр хөлөө хугалаb. За ингээд спортын ордон баяртай болж байгаан бна даа гээд хугаpcан хөлөндөө биш дурлалдаа үнэхээр санаа зoвсon.

Эмнэлэгт хүргэхээр хүдэр бор , багш хоёр хамт явлаа. Би за байз яаж хэлэх вэ одоол хэлэхгүй бол тэр чигээрээ дуусна яах уу гэж бодоол амаараа хэлэх зориг бол яавч хүрэхгүй юм бна гэж багшаа утсаа өгч байгаач гэж утсыг нь аваад утсан дээр нь би чамайг харж байх гэж секцэнд бүртгүүлсэн юм. Би чамд хайртай шүү гэж бичээд хүдэр бордоо май гээд сарвайтал өнөөх маань багшруу шууд утсыг нь өгчихдөг байгаа. Өнөөхийг маань багш уншчихав. Хөмсгөө зангидаад нээх нухацтай уншсанаа гэнэт ойлгов бололтой буцаагаад тэрлүү өгсөнөө наадхаа унш гээд шивнэв кк Мундаг багш шүү

Хүдэр бор уншаад хальт инээх аядсанаа надруу харж чадахгүй дальдчаад эхлэв. Би эмнэлэгт 10гаран хоносон. Намайг эргэж бүгд ирэв. Манай залуу л ирсэнгүй. Би бэлтгэлийнхээ нэг залууд түүнд захиа бичиж явуулав. Намайг эргэж ирэхгүй бол хөл маань эдгэхгүй байна гэх утгатай. Нөгөөдөр орой нь тэр ирэв. Халуун сав дүүрээ буузтай.
Намайг сахиж байсан ээж маань гэнэт намайг өөр царай гаргахыг ажиглачихсан орой нь саяынх хэн юм бэ та хоёр үерхдэг юм уу гэж билээ.

Тэхх манай найз залуу гээд л хэлээд хаясан. Ээжид бүр их таалагдсан бололтой орой утсаар аавтай яриад л аягүй хөөрхөн хүү гээд л магтаж өгөв. Гар утас л аваад өг гэж гуйсаар байгаад утастай боллоо. Хичээл сургууль орчихсон. Би гэртээ таягтай. Би хүдэр борын байнга хамт явдаг найзруу залгаж тэрэнтэй ярьдаг байв. Яг 11сард нээх сэрүүхэн хүйт даасан орой би түүнд надтай үерхэхгүй юм уу , би сайн найз охин байж чадна гэж өөрөө хэлсэн юм даа.

Ххэ за гэхээс өөр үг хэлээгүй юм. Ингээд үерхэл эхэлвээ. Анх төсөөлсөн шиг халамжтай байсангүй ээ кк юун салхинаас хамгаалж хаах. Тэр өвөлжин жаахан хөлдүү үерхлээр үерхэв. Зуны амралт эхэлж тэр нутагтаа очиж 3сар болноо гэхэд нь долоо хоноод буцаж ирнэ гэсэн амлалт өгөөд нутагт нь хамт очлоо. Хөөх хамаатан садан нь эхнэрээ дагуулаад ирсэн гэнэ гэж шуугиад л гоё.

Долоо хонов. Ирээдүйн хадмууд маань миний охин гэж найр тавьж гүйгээд л халамжлаад л. Нөгөөх маань шууданд намайг суулгах гэж үзээд би дийлээд л явахгүй нэн мөсөн намар хамт буцна гэж зөрөөд л. Намар буцахдаа цоо шинэхэн торгон дээлтэй , тор дүүрэн ээзгий сарлагийн ааруул өрөмтэй гэдсэндээ маматай ккк буцаж байлаа.

Мамагаа олсоноо мэдэхгүй ирсэн хойноо 10сард 3сар болсон хойно нь мэдсэн юм даа. Бараг л хүчээр нөхрийгөө од харуулсан л даа нутагт нь Илүү гэр гэж сайхан юм байдаг юм билээ. Ингээд хүдэр харыгаа олзлон гэртээ авчирсан юм даа. Би эхнэрийнхээ хойноос их гүйж авч суусан гэчихсэн дээр ярьж байна билээ. Юу ярьж байгаан би чамайг хүчээр уургалж аваад нөхрөө болгоо биз дээ гэхээр би яг хойноос чинь гүйе гэж бодож байтал чи өөрөө ирээд наалдчихсан гэдэг юм кк. Аан тийм. Одоо уран бэр болсон. Гурван бор охины дүрсгүй ээж болсон шүү.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Өөрсдөө мэдээгээ бэлд!