Мэдээ

Гадаадад амьдраад мөнгийг олно, цацна гэсэ бодолтой очсон. Гэтэл бүүр эсрэгээрээ. Ханьтайгаа хамт

Болохгүй , бүтэхгүй , бид чадахгүй гэх биш бид чадна , бүтээнэ , болгоно гэдэг үгс одоо байгаа энэ амьдралд минь их нөлөөлсөн

Анх харь оронд хоёулаа очоод л за ёстой мөнгийг олно , цацна , үнэтэй брэндийн бүхнийг авна өмсөнө гээд л очсон юун ингэх хөнгөн бодол бүр тэр чигээрээ өөрчлөгдөж өөр хүн болж эхэлсэн .

Сургалтын төлбөрөө өнөө маргаашгүй өгнө , байрны мөнгө ойртож байна , яаж ажилд гарах уу , ажилгүй нэг хоног суухгүй юмсан , энд тансаглаж сайхан амьдрах биш монголдоо сэтгэл амар амьдрах юмсан гэдэг үгийг амны уншлага юм шиг хэлдэг болсон .

Сар бүр хөлсөө дуслуулж авсан цалингаараа тал тал тийшээ өгөөд л багахан үлдэх мөнгөөр өөрсдөдөө биш ч харь оронд амьдарч байгаа гэртээ зарцуулдаг байсан юм . Таньдаг танихгүй хүмүүс та хоёр монголд байр сав байхгүй хэзээ ч явахаа мэдэхгүй байж гэрийн эд хогшил их авах юмаа даа гээд л үг хаянаа .

Тэр бүрт дотор жаахан онцгүй болдог ч жижиг гэртээ очоод л хоёулаа ” Ядарч олсон мөнгөө хоёулаа дэмий юманд үрээгүй тэ , яг одоо гэр орон авах мөнгө байхгүй ч нэгэн нартай өдөр өөрсдийн гэр оронтой болоод л одоо энэ газраар өрсөн бүх зүйлээ хэрэглэнээ хайраа гээд л бие биенээ их тайвшруулнаа .

Үг биеллээ олдог шиг энэ өдрүүдээс хойш хоёр жилийн дараа гэр орон авах мөнгө хураачихсан хүсэл зорилгоо биелүүлчихсэн эх орондоо ирж байсан юм .

Амны билгээс ашдын билэг гэдэг шиг амнаасаа үргэлж сайхан үг гаргаж , бодож явбал амьдралд их сайхан гэгээлэг зүйлс зөндөө их тохиолддог гэдгийг ойлгосон юм даа .

Тухайн үед мөнгөөрөө авсан газраар өрдөг байсан гал тогооны хэрэгсэл бүгдийг дээшээ тавьж одоог хүртэл хэрэглэдэг шү

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Өөрсдөө мэдээгээ бэлд!